Дуучин Жастин Бибер Рамсей Хантын синдромоор оношлогдоод байгаа билээ. Үүний улмаас нүүр нь хэсэгчилсэн саажилттай болсон бөгөөд тоглолтуудаа цуцлан эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ.
Харин энэ үеэр түүний гэргий Хэйли Бибер арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргасан бөгөөд Жастин Бибер эхнэрээрээ бахархаж байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр хэлэхдээ "Чамдаа хайртай шүү хонгор минь. Чамаараа маш их бахархаж байна хонгор минь. Хүмүүст үр дүнтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн бий болгохын тулд гаргасан цаг, хүсэл тэмүүллийг чинь хэн ч мэдэхгүй. Чиний минь хамгийн сайхан зүйл бол надад зориулсан сэтгэл шиг чинь бусдыг цэцэглэхэд туслаж буй хайр халамж чинь юм. Үзэсгэлэнтэй охин минь, чамаараа бахархаж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Hailey vneheer daichin bas ih setgeltei shvv
Zasss shaana bizz