ӨНӨӨДӨР: “Урлагтай яриа” цуврал уулзалт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.17)


9:00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно.

10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

12:00 цагт Чойжин ламын сүм музейд “МУЗЕЙ БА МОНГОЛ БИЧИГ” өдөрлөг болно.

12:00 цагт Дугуй цагаан орчимд тохижилт хийх компанийн төлөөлөл болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллана. Энэ үеэр чөлөөлсөн талбайд хийх ажлын төлөвлөлтийг танилцуулна. Утас: 99037310, 86150048

14:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд багш, урлаг судлаач А.Болормаа “Урлагтай яриа” цуврал уулзалтад оролцоно. Утас:319015, 319017

17:00 цагт Тусгаар тогтнолын ордонд залуу зохиолч Д.Уранбилэгийн "ХАР АВДАР" түүхэн зөгнөлт номын нээлт болно. Утас: 88550855, 90158505

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top