Г.Эрдэнэтунгалаг өрх гэр, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж яваа мянган мянган эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ бусадтай адилхан. Гэхдээ тэр гайхамшигтай уран бүтээлч гэсэндээ бусдаас, мөн мэргэжил нэгтнүүдээсээ ялгардаг.
-Дээхнэ нэг таарахад охинтойгоо ч тухтай уулзаж чадахгүй юм даа гэж халаглаж явсан. Охинтойгоо ихэнх цагийг өнгөрөөхгүйдээ харамсдаг уу?
-Барагтай бол үгүй шүү. Төрчихөөд хоёр гурван сар болоод би зурагтын тоглолтуудыг үзээд тайван сууж чаддаггүй байсан. Бусад уран бүтээлчдээ харахаар би л хаягдаж гээгдэн, арчигдах гэж байгаа юм шиг санагдаад их хэцүү шүү. Хөгжмийн зохиолч, хамтран ажилладаг хүмүүсээс зарим нь "Чи ядаж охиноо зургаан сар хүргээд ирээч" гэж загнасан удаатай. Намайг бүдрэхэд түшээд авдаг аав, ээж минь охин Есүйг маань хүн болгосон. Би нэг бодлын их азтай. Миний эргэн тойронд найз нөхөд минь байна. Жаргалтай юм шиг хэрнээ би амьдралын төлөө шаналдаг. Шаналлаа харин уран бүтээлээрээ тайлдаг.
-Ингэхэд Есүй маань одоо хэнээрээ овоглодог вэ?
-Охин маань хүн болж төрж мэндэлсэн учраас албан ёсны бичиг баримттай байх шаардлагатай биз дээ. Гэтэл тэр хүн энэ асуудалд үнэхээр хайнга хандсан. Би охиноо Эрдэнэтунгалагийн Есүй гэх үү. Уг нь энэ чинь төрсөн эцэгтэй охин шүү дээ. Би охиноо өвөөгөөр нь овоглоно гэж бодож байгаа. Миний аав энэ орчлонгийн хамгийн ухаантай хүн, өвөө нь аавыг нь орлож чадна. Аав маань тамхиа татаад цөөн хэдэн үг сургах нь үнэхээр жинтэй шүү. Тэр хүний ярианаас ухаарал, амьдралын баяр баясгалан гэж юу болох гээд бүгдийг мэдэж авдаг.
-Гаваасүрэн гуай одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Төрийн ажил гэж хэцүү, цаг наргүй. Аав "Иргэний бүртгэл мэдээллийн төв"-д ажилладаг. Би ч гэсэн ажиллаад, шөнө орой, үүр цүүрээр орж ирэхэд аав тамхиа нэрсэн шигээ, ажлаа хийж суудаг. Уран бүтээлч хүнд ийнхүү суух нь жаргалтай байдаг болов уу.
-Та охинтой болсноо мэдэх үе хамгийн аз жаргалтай байсан уу. Охины аав МУ-ын начин Сэр-Од гэдгийг хүмүүс мэднэ. Тэр хүн охин дээрээ ирдэггүй юм уу?
-Стресс ядаргаанаас болоод сарын тэмдэг ирэхгүй байх үе надад тохиолддог болохоор би мэдэхгүй явсаар нэг мэдэхэд дөрвөн сар болчихсон байсан. Үртэй болсноо мэдэх "сонин" юм билээ. Охинтойгоо гэдсэнд байхаас нь ярьж хөөрч битүүхэндээ ойлголцож эхэлсэн гэх үү дээ. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх цагаасаа эхлээд бүх мэдрэмжийг авч, төрөнгүүтээ хамгийн түрүүнд ээжийнхээ дууг таньдаг гэдэг. Жирэмсэн эх баярлах, гомдох нь амархан, эмзэг гэдгийг үр хүүхэдтэй хүн бүхэн мэдэх байх. Би чинь их хатуу хүн. Эмэгтэй хүн хэчнээн хатуу ширүүн ч эр хүний алдаа оноог уучлах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Гэтэл эмэгтэй хүн хөл хүндтэй байх үеийн тэр их шаналал, гомдол цөхрөлийг юутай зүйрлэх вэ. Тэр үед тохиолдсон зүйлс арай хүнд шийтгэл болдог юм болов уу. Урьд өмнө салсан эхнэр, үр хүүхэд, ахиад нэг бүсгүйн тухай сураг энэ бүхэн тийм хүсмээр зүйл гэж үү. Үүр цайтал хэн нэгнийг хүлээн шогшоод л, хөлийн чимээ гарахаар давхийн цочоод л суух нь эмэгтэй хүн бүрт тохиолддог байж болзошгүй зүйл гэдэг ч миний хувьд тийм ч тэвчмээр зүйл биш байсан.
-Сэр-Од начин найран дээрээ сүйт бүсгүйгээ уриагүй гээд л бөөн сенсаци дэгдэж байсан?
-Сэр-Од сонинд "Эрдэнэтунгалаг бид 2 проблемтой байгаа" гэж ирээд л ярилцлага өгсөн байсан. Бидэнд урилга өгүүлсэн. Ээж бид хоёр очоогүй. Аав минь очсон. Түүнээс хойш мань эр 20 хоног алга болсон шүү дээ.
-Тэр хүн одоо таныг гээд хүрээд ирвэл яах вэ?
-Арай өмнөхөн ирсэн бол хүлээж авах л байсан байх. Одоо оройтсон. Одоо бол хүний эцэг юм хойно мэдэзж үр хүүхэд дээрээ ирнэ биз. Эцэг хүнд бодож явдаг зүйл байгаа л байх. Хүн чинь хүүхэд дээрээ ирж болох биз дээ. Ирдэггүй л юм даа.
-Сүүлийн үед та маш их эрч хүчтэй байгаа. Хэрэв Сэр-Од гэдэг залуутай үерхэж байгаад хүүхэдгүй салсан бол энэ их эрч хүч гарах байсан болов уу?
-Үгүй. Хүчтэй хайр аугаа их амжилтыг даллан дууддаг гэдэг. Энэ бол яах аргагүй миний амьдрал. Заримдаа "Өө, байдаг л амьдрал" гэж бодох мөртөө заримдаа "Яагаад заавал би гэж, би яагаад шаналах ёстой гэж" гэсэн эмзэглэл маань надаас сэм сэмээр холдон одсоор...
-Охиноо гэртээ орхиод тайзан дээр гарахад, охин нь, таныг орхиод явсан хүн нүдэнд чинь харагдана биз?
-Бүх зүйлийг нүдэндээ харна. Бүх зүйлийг дотроосоо гаргахын тулд... Би заримдаа уйлдаг байсан. Гэхдээ би ил биш далд уйлдаг байсан.
-Үгүй ээ. Та миний мэдэхээр лав л нэг удаа зрителийн өмнө уйлсан шүү дээ?
-Мэдэхгүй. Яагаад гэвэл би өөрийгөө мэдэхгүй ш дээ. Манай рок попын нэгэн томоохон хатагтай "Эрдэнэтунгалаг аа чи уйлж ирээд л... Ямар хаашаа хүүхэд вэ. Битгий тэг" гэж зэмлэсэн. Тэр хүн миний дотор хүнийг илүү ойлгоод байгаа юм.
-Батсайхантай хоршин дуулдаг байхад хүмүүс танаас тийм дүр төрх олж харсан болов уу. Аль эсвэл тухайн үедээ мэдрээгүй ч байж болох юм?
-Муу дууг ч сайн дуулж, бусдад хүргэдэг дуучныг дотортой дуучин гэдэг. Дэлгэрмөрөнгийн энэ чадварт нь түшиглээд "Тэнгэрийн бүсгүйг Дэлгэрмөрөнд өгөөч ээ" гэдэг саналыг би ээжид хэлээд, энэ дуу түүний дуулснаар ард түмэнд илүү хүрсэн. Би ч дуундаа жаргал, зовлон бүгдийг амьдралаараа үзэж, туулаагүй ч дүрслэн бодож дуулдаг. "Дуулж л явахаас даа" бол миний амьдралд эргэлт гарсан хойно дуулагдсан учраас хүмүүсийн сэтгэлд илүү хүрсэн болов уу.
-Танд нэг давуу тал байна. Зарим хүмүүс бусдын мэдсээр байгаа зүйлийг улайм цайм нуудаг. "Манай нөхөр тийм биш" гэж ирээд л. Сонин хэвлэлийнхэн увайгүй худалч амьтад юм уу, хаашаа юм. Эмэгтэй хүн хамаг байдгаа дэлгэхээ байг. Худлаа гэж "гүрийснээс" бүр чимээгүй байсан нь дээр ч юм шиг?
-Хатуухан хэлбэл би нэг ёсондоо өрх толгойлсон эмэгтэй байхгүй юу. Тэгэхдээ би тэгж хэлүүлэхийг хүсдэггүй. Тэр бол уран бүтээлч хүмүүсийн нэг том чанар нь. Нэр төр гэж айхтар юм байдаг. Нэр хугарахаар яс хугар гээд, нэр төрөө хайрлаад элдэв юмаа ярьдаггүй байх л даа. Миний хувьд бусдын адил бусдын өмнө гивлүүр зүүж амьдрахгүй. Хойшид ч энэ л хэвээрээ явна. Эмэгтэй хүний хувьд нууц байна л даа.
-Телевизээр таны амьдралыг өгүүлсэн "Хайрлаарай..." мюзикл гарсан нь олны сэтгэлд нийцсэн болов уу. Дажгүй санаа байна лээ шүү?
-Миний амьдралын нэгээхэн хэсэг. Эрка тийм л байсан юм байгаа биз. Цаашид ямар болохыг би өөрөө ч мэдэхгүй ш дээ. Уран бүтээлч хүн алхам тутамдаа өөрчлөгдөж байх ёстой. Мюзикл хийсэн газраас надад "кинонд тоглооч" гэсэн санал ирсэн. Бодвол өчүүхэн авьяасыг минь олж харсан юм болов уу Үүнийг хий гэж зоригжуулсан хүн бол аав. Аав минь "Миний охинд жүжиглэх авьяас байдаг юм шүү. Чамд кино зохиол бичиж өгнө" гэж байсан. Аав цагдаагийн амьдралын тухай "Түгшүүрт шөнө" гэдэг сайхан кинотой. Үнэхээр чанартай юм хийх гэхэд асар их хөрөнгө шаардагддаг. Мюзиклийг арваад саяар хийлгэсэн. Гэхдээ их гоё болсон гэж олон хүн хэлсэн. Олон ч хүн уйлснаа нуугаагүй.
-Эр хүний нөмөр нөөлөг алга болчихоор эхэндээ хэцүү байсан уу. Эргээд хурдан ирээсэй гэж бодогдож байв уу?
-Мэдээж хэцүү. Төрөхөөс өмнө төрсний дараа үнэхээр хэцүү, эмзэг байдаг юм билээ. Магадгүй би өөр мэргэжлийн хүн байсан бол их хэцүү байдалд орох байсан байх даа гэж боддог. Дээр нь би их шартай. Намайг хөглөж хурцалж байсан ганцхан хүн бол миний охин. Би охиноо тэврээд унтах бүртээ, хөхүүлээд суух тоолондоо, харах тусмаа "Ертөнц дээр ирчихээд би ийм "юм" бүтээчихлээ. Би энэ хүний төлөө юу хийх ёстой вэ. Эцсийн мөчид бүхнээ энэ хүүхдэд зориулах ёстой. Тийм учраас чи зүтгэх ёстой" гэж өөртөө хэлдэг болсон. Нэг ёсондоо гомдол, үзэн ядалт нь уучлалт болоод одоо бол ялалтын төлөө хөдөлмөр болчихсон.
-Одооны хүүхнүүд би нэг эр хүнийг үзэн ядсан бол бусад нь яг адилхан гэж сэтгэхээ больсон шүү дээ?
-Одоо тийм ойлголт байхгүй шүү дээ. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг шиг хүнтэй нэг танилцаад, нэг нөхөрлөөд хүнийг таньж чаддаггүй л байхгүй юу
-Та хоёр анх яаж танилцсан юм?
-Хүлээн авалт дээр танилцсан. Нэг уран бүтээлчийн цайллага л даа.
-Хүүхнүүд их адтай. "Тэрийг" Эрка яаж тоосон юм бэ гээд л ...?
-Би хүний сэтгэлтэй ойрхон байхыг хичээдэг. Тэр хүний сэтгэл нь надад таалагдсан байх л даа. Тийм ч учраас бүгдийгээ зориулж чадсан байх.
-Гэтэл сайхан сэтгэлтэй хүн биш байсан гэж үү?
-Үгүй яахав дээ. Одоо хүртэл ойлголцохгүй л байгаа ш дээ. Түс тас ярилцаад ч салсан юм байхгүй ш дээ. Зүгээр л цаг хугацаа урт учраас ганцаараа явах гээд холдчихсон. Гэхдээ одоо миний сэтгэлд байхгүй. Тэр хүнд сэтгэл байдаг юм уу үгүй юу би мэдэхгүй. Байлгах ганц зүйл гэвэл ерөөсөө охин дээрээ л бид хоёрын сэтгэл байх хэрэгтэй. Энэ хүүхдийн өмнө хүлээх хоёр талын хариуцлага бий.
-Сэр-Од чиний хувьд анх учирсан эр хүн чинь мөн үү?
-Хамгийн анх бүх юмаа зориулж, хамгийн анх би өөртөө байгаа нандин зүйлээ зориулсан.
-Тэгэхээр Сэр-Одоос өмнө та бусадтай учраагүй байсан гэсэн үг үү?
-Хаанаас даа. Юу гэж тийм юм байх юм бэ. /Тас тас хөхрөв. сур/
-Сэр-Одын яриад байсан проблем нь юу байсан юм бэ?
-Ёстой мэдэхгүй. Энийг тэр хүнээс асуу.
-"Хайрлаарай" дууны үг аяыг хэн зохиосон юм бэ?
-Бавуудорж ах бичсэн. "Хайрлаарай" чинь Сэр-Од биднийг танилцахаас өмнө гарсан дуу. Ямар сайндаа хүмүүс Бавуудорж ахаас хүртэл асуудаг гэсэн. "Танд захиалж бичүүлсэн үү" гэж. Би бүр сүүлдээ Бавуудорж ахаас "Та ер нь ямар учиртай шүлэг бичсэн юм" гэдэг.
-Уучлаарай Сэр-Од яг юуг проблем гэж үзсэн юм бэ?
-Мэдэхгүй. Одоо юу байсан юм бол. Проблем гарахаар амьдрах хугацаа байсан юм уу. Жил ч болоогүй, нэг гэрт ч ороогүй явж байгаад л больсон.
-Тэр найран дээр нь яагаад очоогүй юм бэ?
-Надад ...Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )