64 буудалт даамын АНХНЫ ЦОЛТОН төрөн гарлаа

2022 оны 06 сарын 19

64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах үндсэн төрөл тэмцээн 2022 зургаадугаар сарын 14-ний өдрөөс зургаадугаар сарын 19-ий хооронд болж өндөрлөлөө.

Монгол Улсаас анх удаа IDF (international draughts federation) буюу Дэлхийн 64 буудалт даамын холбооноос Дэлхийн даамын холбооны мастер цолыг Азийн аварга шалтгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд 3-р байрт орсон Батдаваа овогтой Есүй хүртлээ.

Дээрх тэмцээнд нийт 10 улсын 221 тамирчин оюун ухаанаа уралдуулж Монгол Улсаас 4 тамирчин медаль хүртлээ.

Э.Номунзаяа

U-11 Girls буюу 8-10 насны охидын  ангилалд: Э.Номунзаяа мөнгөн медаль. (Баянзүрх дүүрэг, Хөлөгт тоглоом клуб)

Б.Эрхэмбилэг

U-14 Boys буюу 11-13 насны хөвгүүдийн ангилалд: Б.Эрхэмбилэг хүрэл медаль. (Дорноговь аймаг)

Н.Лхагвадолгор

U-17 Girls буюу 14-16 насны охидын ангилалд: Н.Лхагвадолгор хүрэл медаль. (Хан-Уул дүүрэг, Хийморь хөлөг клуб)

Б.Есүй

Women буюу Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүлийн ангилал: Б.Есүй хүрэл медаль. (Баянгол дүүрэг, Монгени цогцолбор сургууль)

Ирэх мягмар гарагт буюур 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдөр 100 буудалт даамны үндсэн төрөл эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top