Панамын тэнгэрт Монголын төрийн дуулал хоёронтоо эгшиглэлээ

2022 оны 06 сарын 19

Панамын тэнгэрт Монголын төрийн дуулал хоёронтоо эгшиглэж, сурагчдын Дэлхийн аварга цолтон 2 төрж, сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 8 медаль хүртэж, 4 олон улсын цолтон төрсөн бахдам амжилт үзүүллээ.

Панам улсын Панама хотноо 2022 оны зургаадугаар сарын 10-19-ний өдрүүдэд "2022 оны шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид /7,9,11,13,15,17 насны охид, хөвгүүд/ гэсэн ангиллаар өрсөлдөж медалийн эзэд тодорлоо. Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид маш амжилттай тэмцээндээ оролцлоо.

 

7 хүртэлх насны охидын ангилалд: Ч.Нандинжигүүр мөнгөн медаль

8-9 насны охидын ангилалд: И.Цэлмүүн мөнгөн медаль, З.Энхзаяа хүрэл медаль

10-11 насны охидын ангилалд: М.маргад АЛТАН МЕДАЛЬ

12-13 насны охидын ангилалд: Г.Урангоо АЛТАН МЕДАЛЬ, Б.Хулан хүрэл медаль

12-13 насны хөвгүүдийн ангилалд: б.тэнүүнболд мөнгөн медаль

14-15 насны охидын ангилалд: Н.Энхболор хүрэл медаль

Мөн тус тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дараах 4 тамирчин Олон улсын цолтон боллоо.

Н.ЭНХБОЛОР Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Г.УРАНГОО Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Б.ТЭНҮҮНБОЛД Дэлхийн шатрын холбооны мастер /FM/

М.МАРГАД Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер /WCM/

Түүнчлэн бахдам амжилт гаргасан Монгол Улсын баг тамирчдад Шатрын Дэлхийн аварга ФИДЕ гийн ерөнхий санхүүгийн хэлтсийн дарга Жу Чен,ФИДЕ-гийн захирал Их мастер Виктор Бологан,ФИДЕ бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хатагтай Сония Жонссон, Индонези, Малайз Гуамын Шатрын холбооны ерөнхийлөгч нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.69.96) 2022 оны 06 сарын 28

манай хүүхдүүд шатраар дэлхийд ноёлоод байгаа нь шинэ юм биш л дээ. Өмнөх жилүүдэд зөндөө олон хүүхдүүд аврагын алт,мөнгө,хүрэл авчирч байсныг ард түмэн андахгүй. Уг нь мөнгө улсаас эсвэл хэн нэгэн баян тэтгэж замын зардлыг нь ч болов гаргадаг бол олон хүүхдүүд оролцох боломж байгаа.Мөнгөгүй учраас оролцож чадахгүй хүүхдүүд олон бий.Бүгд дэмжээсэй

2  |  0
Top