СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор орон нутагт хоёр хүн нас баржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:    

  • Явган  холбогдсон осол 6 бүртгэгдсэн
  • Мотоциклтой  осол 1 бүртгэгдэж
  • Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
  • Зорчигч 1 бүртгэгдсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн. 5 хүн гэмтсэн байна, 
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн, 1 хүүхэд амь хохирсон байна.
  • Мотоциклтой осол 1 бүртгэгдсэн 1 хүний амь хохирсон
  • Явган зорчигч мөргөсөн 1 бүртгэгдсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 207 орон нутагт 41 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 8 тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон  тохиолдлоос 8 жолооч, бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдийн нөхцөл байдлаас харахад орон нутгийн замд онхолдох осол хэрэг буурахгүй байгаад анхаарах, нийслэлд явган зорчигч мөргүүлэх тохиолдол их байгаад анхаарч хөдөлгөөнд соёлтой болгоомжтой зорчих шаардлагатай байгаа нь харагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.              

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top