2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр домогт тамирчин Коби Брайнт болон түүний охин нисдэг тэрэгний ослоос үүдэн нас барсан билээ.
Тухайн ослын газарт ажиллаж байсан нэгэн цагдаа Кобигийн цогцсын зургийг авч, бусдад тараажээ. Тэрээр мөн нэгэн хоригдлын толгой дээр гурван минутын турш өвдөглөн суусан хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд Коби Брайнтын эхнэр түүний эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа аж.
Ванесса Брайнт нэхэмжлэлдээ Лос Анжелесийн шерифийн орлогч Дуглас Жонсон түүний талийгаач нөхөр болон охины цогцсын зургийг бусдад тарааснаараа тэдний хувийн нууцыг зөрчсөн үйлдэл гаргасан хэмээн мэдэгджээ.
Тэдэнд холбогдох шүүх хурал ирэх долоодугаар сарын сүүлээр болох аж.
Ванесса Брайнт өөд болсон нөхөр болон охиных нь цогцсын зураг олон нийтийн сүлжээнд тархах вий гэх айдастай амьдарч байгаагаа шүүхийн баримт бичигт дурджээ. Учир нь Дуглас Жонсон тэдний зургийг уушийн газар сууж байхдаа бусдад харуулах, групп чат руу илгээх, видео тоглоомын хамтрагч нартаа харуулах зэрэг үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )