Сүүлийн үед өвөрмөц дүр төрх бүтээх болсон жүжигчин Жулия Фокс энэ удаад улаан хивсний ёслолд 3D хөхөвчтэй иржээ.
Орон нутгийн цагаар өнгөрөгч пүрэв гарагт болсон кино нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхдээ тэрээр Бразилын технологийн брэнд болох Artemisi-ийн 3D хэвлэмэл хар өнгийн төмөр тоноглолтой хөхөвчтэй ирсэн байна.
Энэ жилийн хувьд тренд болоод байгаа богино суудалтай савхин банзлыг хар савхин хүрэм болон урт түрийтэй савхин гуталтай хослуулжээ. Үсээ чамбай гэгч нь боосон тэрээр хөмсгөө цайруулсан байх бөгөөд дэгээ хэлбэрийн контураар нүдээ тодотгожээ.
Түүнд хувцаслалтын дүрэм гэж үгүй. Хүссэн үедээ, хүссэн зүйлээ загварчлан өмсөх дуртай тэрээр "Надад айдас гээд байх зүйл байхгүй, сэтгэлээ зовоохгүй, хийхийг хүссэн зүйлээ хийж, нийгэм үүнийг минь хэрхэн хүлээж авах бол гэж боддоггүй. Хэрэв би үүнийг дажгүй гэж бодож байвал тэр дажгүй л байх болно" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )