ӨНӨӨДӨР: Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.21)


9:00 цагт "Blue sky" зочид буудалд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын өнөөгийн байдал, Бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний систем болон лабораторийн үнэлгээний тоймыг танилцуулна. Утас: 88101990

10:00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд, иргэд "Лиценз дагасан авлига" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

10:00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" сургалт болно.

10:30 цагт ҮХЦ-ийн гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар иргэд хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт Монгени цогцолбор сургуульд Япон улсад суралцах шинэ гарцыг танилцуулах J-Academy хөтөлбөрийн өдөрлөг болно. Утас:  99682226, 80768008

11:00 цагт Чингүнжавын хөшөөний баруун талын уулзварт Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж (Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл)-ны 1.5 км замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажлын талаар  тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95953685

11:00 цагт Хангарди ордонд "Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээний талаар зохион байгуулагч нар нь хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88881108, 99763656

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэний нийгмийн байгуулага болон орон нутгийн төлөөлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн шаард­­лагын хариуг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлнэ.

11:30 цагт "Үндэсний мэдээллийн төв”-д  "Иргэн Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлын хариуцлагыг ҮАБЗ хүлээх ёстой" сэдвээр өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт "Холидэй Инн" зочид буудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Боловсрол эвсэл, Тува ээж ТББ, Чинагийн Галсан сан хамтран Тува үндэстний хүүхдийн хос хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99427052, 95011119

16:00 цагт "Norphei art gallery"-д "Ардчилалд агаар дутна" үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top