Энэ сарын 24-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдоод байсан "Камертон", "Никитон", "Харанга" зэрэг хамтлагуудын хамтарсан "The night with us" тоглолт Төв цэнгэлдах хүрээлэнд тоглогдох байсан.
Гэсэн ч Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох байсан тус тоглолтыг цуцалсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ тухай Камертон хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ "Энэ жилийн хувьд Ардын хувсгалын түүхт 100, 101 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ жилийн наадамд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажил ихээр хийгдэж байгаа учир тоглолт цуцлах гэнэтийн шийдвэр гарлаа. Тийм учраас зохион байгуулж байгаа хүмүүс ярилцаад тоглолтоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийхээр болоод байна. Бидний хувьд их гэнэтийн шийдэр байлаа. Олон сар төлөвлөсөн ажил учир их хэмжээний зардал гарсан нь ойлгомжтой. Гэхдээ өөдрөг талаас нь харахыг хүсэж байна. Төв цэнгэлдэхэд наадам маань хийгддэгээрээ хийгдэх ёстой. Бид бүгдийн хувьд амласан тоглолтоо үзэгч олондоо толилуулах болно" гэлээ.
"Night with us" тоглолт товлогдсон өдрөө Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркд тоглогдохоор болсон бөгөөд тасалбар хэвийн худалдаалагдаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ter ni dree hhaha
ed naraas tur undur tatvar avj baih heregtei dandaa ard tumenneer tejeelgej bdag negch boltugai handviin toglolt togloj ard tumen dee tusalgui uls amia l boddog odonthor hunees avaahaa l boddog ugj sur