Хүүгээ алга болчихлоо гэж худал мэдээлэл тараасан эмэгтэйд хариуцлага тооцжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Цахим сүлжээнд өчигдөр /2022.06.20/ иргэн Э "Хүү минь алга болчихлоо. Хүүгийн минь хамт тоглож байсан хүүхдүүд хар машинд суулгаад явсан битгий над руу залга" гэж бичсэн. Төд удалгүй "Хүүгээ олчихлоо" хэмээн пост оруулсан юм.

Тэгвэл эл асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр "Хүүхэд алга боллоо" гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын явцад худал дуудлага, мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.47.2) 2022 оны 06 сарын 21

Xairan mongo.

0  |  0
Top