Ким Кардашъяан экс нөхрөө ХАМГИЙН САЙН аав гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

 

Реалити шоуны од Ким Кардашъяан экс нөхөр болох Канье Уэстийг хамгийн сайн аав хэмээн онцолжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-д аавуудын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ өдөр Ким Кардашъяан экс нөхөртөө хандан "Хүүхдүүдийнхээ  хамгаас сайн аав байж, тэднийг өөр шигээ хайрладагт баярлалаа. Аавуудын өдрийн мэнд хүргэе Еэ" гэжээ. 

Канье Уэст болон Ким Кардашъяан нар өнгөрөгч оны хоёрдугаар сард албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан. Канье Уэстийн хувьд Кимтэй усны дусал мэт ижилхэн Чэни Жонс хэмээх бүсгүйтэй болзож буй. Сэтгэцийн хоёр туйлт эмгэгээр өвчилсөн тэрээр болзоот бүсгүйчүүдээ Кимтэй ижилхэн байлгах дуртай нэгэн. 

Харин Ким Кардашъяаны хувьд комедиан Пет Дэвидсонтой болзож буй бөгөөд харилцаа нь тун ч тогтвортой үргэлжилж буй ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top