Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт товлоод байна.
А.Ананд, Б.Буяндэлгэр нар нь 2018-2021 оны хооронд бусдын facebook хаягт нэвтрэх, цахим сүлжээнд хуурамч зар байршуулах зэргээр бусдыг залилан 310 иргэнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн facebоok хуудас болон бусад сайтуудад шүүх хуралдааны товыг хүргэж байна.
Холбоо барих ажилтан: Шүүгчийн туслах Н.Жавхлан 88006924
Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )