Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.Ананд, Б.Буяндэлгэр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг товложээ.
Тодруулбал, тус шүүх хурлыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт товлоод байна.
А.Ананд, Б.Буяндэлгэр нар нь 2018-2021 оны хооронд бусдын facebook хаягт нэвтрэх, цахим сүлжээнд хуурамч зар байршуулах зэргээр бусдыг залилан 310 иргэнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )