“Playtime-2011” 10 дахь жилдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох “Playtime” наадам 10 дахь жилдээ “Монгол шилтгээн” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 16, 17-нд болно.

Энэ жил урьд оролцож байсан хамтлагуудаас гадна шинээр 10 хамтлаг оролцох бөгөөд ОХУ-ын “Storm” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөх аж. Амьд хөгжмийн хамтлагуудыг олны танил болгох, шинэ хэмнэл, шинэ дуу хоолойг дэмжих, Монголын амьд хөгжмийн хөгжлийг дээшлүүлэх зорилготой уг наадмын 10 жилийн ой тохиож байгаа учир барууны томоохон орнуудын жишгээр хийнэ хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.

Бидний сайн мэдэх “А- Sound”, “Вulsara”, “Тhе Lеmons” зэрэг хамтлаг энэхүү наадмаар дамжуулан олны танил болсон юм.

“Рlaytime-2011” наадмын үзэгчдэд хандан “Монгол шилтгээн”-ий хамт олон майхантайгаа ирж, соёлтой боловсон үйлчлүүлэхийг хүслээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top