ТАНИЛЦ: Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

ШЕЗ-өөс өнгөрсөн долоо хоногт  01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг,  01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д хүргүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан ирэх долдугаар сард нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэээд байгаа билээ.   


НЭР ДЭВШИГЧ: Дэмбэрэлийн Батбаатар 

Тэрбээр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал: 

-1999-2000 онд “Хүчин шонхор” ХХК-д байцаагчаар,

-2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

-2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагч

-2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах

-2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгч

-2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгч

-2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

-2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. 

НЭР ДЭВШИГЧ: Нямдоогийн Баярмаа

Тэрбээр 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль, 1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр, 1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, 2010-2012 онд Япон улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, 2022 онд Япон улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багш

-2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх

-2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн

-2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульч

-2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульч

-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

-2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top