Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

 

Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзыг сүйтгэсэн тухайгаа анх удаагаа ам нээлээ. Тэрээр 1962 онд Мэрлин Монрогийн өмсөж байсан даашинзыг өмсөхийн тулд их хэмжээний жин хассан. Гэсэн ч даашинз түүнд таарахгүй байсан учир дууриамал даашинзыг сольж өмсөхөөс өөр аргагүйд хүрсэн. 

Үүний дараа түүнийг Мэрлин Монрогийн даашинзыг гэмтээж, хохирол учруулсан гэх мэдээлэл тархаж эхэлсэн. Энэ тухай Ким Кардашъяанаас асуухад тэрээр "Риплэйгийн хүмүүс маш сайн ажилласан. Тэд надад бээлийтэй гараараа даашинз өмсөхөд тусалсан. Улаан хивсэн дээр зогсоод шатаар өгсөх хүртэл гурав, дөрөвхөн минут л болсон байх. Би Монрог хүндэлдэг. Энэ хувцас Америкийн түүхэнд хэр чухал зүйл болохыг ойлгож байгаа. Мөн Met Gala-ийн сэдэв нь Америк байсан учир Монрогийн Америкийн Ерөнхийлөгчид баяр хүргэн дуулахдаа өмссөн хувцасыг өмсөх нь юунаас ч илүү гэж бодсон" гэжээ. 

Ийнхүү тэрээр тус даашинзад гэмтэл учруулсан гэдгээ эрс үгүйсгэжээ. Үүнээс хойш эрүүл амьдралын хэв маягт шилжсэн тэрээр чихэрлэг зүйлс болон түргэн хоол идэхээ больсон гэнэ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.21.124.131) 2022 оны 06 сарын 22

Hudalch

0  |  0
ном (112.72.15.198) 2022 оны 06 сарын 22

хүүхдүүдэд зориулсан хайрыг хүснэ ном мир номын дэлгүүрээс захиалгаар хүргэгдэж бн 70100600

0  |  0
Top