Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний зургаадугаар сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ.
Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байна.
Иймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж байгаа өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэнэ.
Сэтгэгдэл ( 7 )
Ингээд л дотоодын хэдэн үйлдвэрлэгчийн шуналаас болоод ард түмэн хямд өндөг авч чадахаа болилоо. Шударга өрсөлдөөч. Ард түмэн сонголттой байх ёстой
Баянгийнхан өндгөө гэнэт хямдруулаад 450 байснаа 350 болгоод сүлжээ дэлгүүрүүдээр энэ сарын 17-24 хүртэл зарж байгаа нь импортын өндөг гэсэн юм биш бээз.. Зө зөө... Итгэх арга алгоо... Хэд хоног тээгдэж, хэд хоног хадгалагдсан бол????
Уул нь хямд өндөг аваад зүгээр байсан юм.Монголын өндөг даанч үнэтэй өндөг идэхээ болихоос доо
Хямд өндөг идэж болохгүй нь ээ!?
Зөв
nuguu l mongol nokhoi zan , yana daa , pizdanuud , kheden bor yumny tuluu ard olnyg khorduulakhyg ch tookhguy
nuguu l mongol nokhoi zan , yana daa , pizdanuud , kheden bor yumny tuluu ard olnyg khorduulakhyg ch tookhguy