“Монголын Балетын Үндэсний сургууль” Буриадын бүжгийн коллежтой хамтарна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Монголын олон улсын балетын хоёрдугаар уралдааныг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулсан билээ. Энэ жилийн уралдаанд ОХУ, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Япон, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Испани, Куба, АНУ болон Монгол Улсын нэр хүнд бүхий олон улсын балетын шүүгчид урилгаар шүүн, шилдгүүдийг тодруулсан юм.

Энэ үеэр "Монголын Балетын Үндэсний сургууль”-тай ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллеж хамтарсан олон улсын уралдаан, наадам, сургалтууд зохион байгуулахаар тохиролцжээ. Хамтран ажиллах гэрээг энэ сарын 17-нд үзэглэлээ.

Ирэх долоодугаар сард “Монголын балетын хөгжил сан” болон “Монголын Үндэсний балетын сургууль”-ийнхан хөрш Буриад улсыг зорин, Улаан-Үд хотод ажиллах нь ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.89.152) 2022 оны 06 сарын 22

буриад манайтай хамтарч байж л хөгжинө орос захын мужуудаа хөгжүүлэх боломж нь хүрэхгүй

1  |  0
Top