"Fifth Harmony" хамтлагийн гишүүн Нормани дуучин Крис Брауны "WE" хэмээх дууны клипэнд тогложээ. Үүнээс үүдэн дуучин бүсгүй олон нийтийн зүгээс хатуу шүүмжлэл хүртэх болжээ.
Тус клипэн дээр хамтдаа бүжиглэж, үнсэлцэж буй хэсгүүд гардаг бөгөөд дуучин бүсгүйг хүчирхийлэгч залуутай холбогдох болсонд фенүүд нь дургүйцсэн аж.
Крис Брауны хувьд 2009 онд дуучин Рианнаг хэрцгийгээр зодож таван жилийн тэнсэн харгалзах ял авч байсан. Харин Норманигийн хувьд дуучин Рианнагийн үүсгэн байгуулсан Fenty Beauty-ийн нүүр царайгаар ажиллаж байсан нь шүүмжлэлийг улам дэвэргээд байгаа аж.
Крис Брауны хувьд Рианнагаас гадна хэд хэдэн найз бүсгүйнхээ биед халдаж байсан нэгэн. Тийм ч учраас олны шүүмжлэлд өртөх болсон түүний клипэнд тун ч дотно байдалтайгаар тоглосон нь Норманигийн хувьд уналтад орох нэг шалтгаан болж болзошгүй байгаа тухай фенүүд нь дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )