Өнөөдөр ОЛИМПЫН ӨДӨР

2022 оны 06 сарын 23

Одоогоос 128 жилийн тэртээ орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээх санаачилга биеллээ олж, Олон Улс Олимпын Хороо байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг хүндэтгэн дурсаж, зургадугаар сарын 23-ныг Олимпын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэглэх болсон. Үүнээс хойш баярын хүрээ улам тэлсээр өдгөө 150 гаруй улс Олимпын өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Улс орнууд олимпын өдрөөр өөр өөрийн онцлогт тааруулан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Зарим оронд энэхүү арга хэмжээг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүртэл оруулаад байна.

МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа олимпын өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж иржээ.

Энэ жилийн хувьд уламжлалт бүх нийтийн гүйлтээс гадна брэйкинг зэрэг олимпын спортын шинэхэн төрлүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулна. Мөн “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлгийн мөнгийг гардуулж өгөх юм. Олимпын өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд 11 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top