Хөдөлмөрийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва /2022.06.29/ гарагт хийхээр товлоод байна.

Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан нэр бүхий иргэдийн мэдээллүүдийн хэлэлцэнэ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top