Цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дахь "Маршал таун" хотхон дотор барилгын өргүүр унаж, хоёр хүн унаж, нэг хүн нас барсан гэх” дуудлага 2022.06.23-ны 16:00 цагт ирүүлснийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Луу хүрд” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын гадна фасад хийж байсан тус компанийн 2 ажилтан ХАБЭА-г баримтлаагүйн улмаас ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж, “Б” нас барж, “Э” Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдээд байна.
Мөн өчигдөр ХУД-т баригдаж буй барилгын ажилтнууд өргөгч кранд дарагдсан бөгөөд тус хэргүүдийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )