Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 26-ны дотор бичгээр болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны албан ёсны хаягаар ирүүлэхийг тус холбооноос мэдэгдлээ.
Сануулахад, МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 6 сараар хасах шийдвэр гаргасан.
Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж, өргөдөл хүсэлт ирүүлсэнг харгалзан Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022.06.25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан байна.
Эх сурвалж: МҮБХ
Сэтгэгдэл ( 0 )