Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаас барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 6 сараар хасах шийдвэр гаргаж байсан билээ.
Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж, өргөдөл хүсэлт ирүүлсэнг харгалзан Ардын хувьсгалын түүхт ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022.06.25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурал энэ сард хуралдахдаа гаргажээ.
Сануулахад, Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 26-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлэхийг тус холбооноос мэдэгдээд байна.
Эх сурвалж: МҮБХ
Сэтгэгдэл ( 4 )
Ард иргэдийн сэтгэл зүйг мөнгөтэй холбож байгаа МҮБ холбоо. Та нар ард түмнээ хуурч амьдарч байгаа новшнууд шүү. Нямдорж Данзан Бат-Эрдэнэ Магалжав гээд хорвоогийн хог шаарнууд
Дараа дараагийн иймэрхүү тохиолдолд ямар шийтгэл оноож, яаж шийдэх үү
Бөхийн шийтгэл гэж нэг иймэрхүү бизнес байдаг юм байж ээ, мөнгөтэй бол шийтгэлээс айлтгүй юм биш үү
Мөнгө аваад л эрхийг нь сэргээчихэж байгаа ш дээ, ойлгомжтой