Домогт 2NE1 хамтлагийн гишүүн Dara өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан нэгэн түүхээ хуваалцсан нь фенүүдийг нь гайхшируулжээ.
Энэ жил 37 нас хүрч байгаа тэрээр тун бага хооллодог гэдгээрээ алдартай нэгэн. Түүний ээж ч мөн бага хэмжээгээр хооллодог бөгөөд тэд оройн хоолондоо нэг зүсэм будааны бялуу хувааж идэхэд л хангалттай байдаг байсан тухай ярьжээ.
162 см өндөр, 40 кг жинтэй тэрээр энэ тухай "Мартсан нэг зүйл байна. Ээж маань ч бас маш бага иддэг. Би түүнд анх удаагаа цагаан будааны бялуу авч өгсөн юм. Тэгэхэд тэр өнөөдөр би оройн хоол хийх шаардлагагүй боллоо. Үүнийг оройн хоолондоо хуваагаад идчихье гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр тэр зүсэм бялууг оройн хоол болгон хувааж идсэн" гэжээ.
Dara болон түүний ээж оройн хоолондоо иймэрхүү хэмжээний бага хоол иддэг байсан бөгөөд хожим нь Dara-д биеийн жингээ хадгалахад нь энэ зуршил нь ихээхэн тус болсон байна. Хэт туранхай байдлаасаа үүдэн стресст орж байсан тэрээр нэг дор их идэж чаддаггүй гэнэ. Тиймээс түргэн хоол зэргийг хүндрэлтэй, идэж чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Нетизенчүүдийн түүнийг бага хэмжээгээр иддэгийг мэддэг ч ийм бага хэмжээгээр хооллодог нь гайхширахад хүргэж байна хэмээн бичих болжээ.
Сэтгэгдэл ( 0 )