Жинжиймаа Ардын жүжигчин цолгүй

Админ | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг гаднын уран бүтээлчидтэй хамтран ажиллах шан татсан билээ.

“Газарчин” кинонд герман улсын жүжигчидтэй хамтран тоглож тус улсын сэтгүүлийн ковер болж явсан сайхан бүсгүй.

 

Түүний залуу насандаа бүтээсэн “Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч Солонго, “Эх бүрдийн домог”-ийн Нарангарвуугийн дүр дэлгэцийн урлагийн бахархал юм.

Он цаг улирах тусам эл гоо дүртэй, авьяаслаг эмэгтэйн дайны чансаа үгүйлэгдэж байна. “Монголжин” студийг үүсгэн байгуулсан явдал олон уран бүтээлчийн хүсэл мөрөөдөл, амьдралд дэм болж, чанартай, үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан бүтээлүүд төрүүдсэн.

 

 

“Зүүдэнд орсон хонгорхон ижий”, “Жинжиймаа” бол амьдралын ээдрээ, гуниг, бахархал, ялалт ялагдлыг гоёчлолгүй өгүүлсэн нь хятад найруулагчдын бүтээл шиг эгэл хийцээрээ бусдаас ялгардаг. Ард түмний хайрыг тэр анх дүр бүтээхдээ л бүрэн эзэмдсэн.

Гэтэл түүнд төр засаг өдийг хүртэл Ардын жүжигчин цол хүртээгээгүй нь хачирхалтай. Шагналыг нүдээ олно гэвэл Н.Батцэцэгт Ардын жүжигчин цолыг хүртээчихэд барьцах хүнгүй биз ээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.46.19) 2022 оны 06 сарын 26

Amidral n bolotsootoi ene ttsol ogox xereggvi\n.gj xangalttai.

0  |  0
нас(202.179.24.70) 2022 оны 06 сарын 25

Арай дэнднээ.

0  |  0
рах(66.181.181.57) 2022 оны 06 сарын 24

за арайчдээ! сувдад хөдөлмөрийн баатар өгдөг шиг юм болохнээ?! юм хэмжээндээ байх шиг сайхан юм үгүй билээ

0  |  0
Цэвэлмаа(172.58.189.135) 2022 оны 06 сарын 24

Намайг төрөөгүй байхын жүжигчин ш дээ. Амьдад нь өгмөөр юм. Ардын л гэж боддог кккк

0  |  0
Top