Сүүлийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэх, ялангуяа томчуудын ухамсаргүй, сахилга соёлгүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас эрсэдсээр байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Тухайлбал, 2022 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах 1-р багийн нутаг Сүүжийн ус гэх газарт "Хонда фит" маркийн автомашин онхолджээ. Уг зам тээврийн ослын улмаас зорчиж явсан 7 настай С амь хохирсон байна.
Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь тухайн өдрийн 11:00 цагийн үед 2 хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явжээ. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55%-ийн согтолттой байсан нь тогтоогдсон байна.
- Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах,
- Явганааар болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Оркуудын хариуцлагагүй байлал яг ийм үйлдлээр чруу тодоор илрэн гардаг. Арчаагүй үхэрнүүд.