ХӨГЖИМ | Италийн DJ Уолтер Скалзоне МОНГОЛД ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

 

Итали улсад төдийгүй олон улсад нэрд гарсан DJ Уолтер Скалзоне өнөөдөр (2022.06.24) Монголд ирлээ. 

Хуваарийн дагуу зургаадугаар сарын 24-26-ны хооронд "Omni night club", "Cielo rooftop bar", "Resort World Terelj VIP event"-т тус тус тоглолтоо хийх тэрээр Дубайд ажиллаж, амьдардаг нэгэн. 

Таван одтой зочид буудал болон ресорт, шөнийн клубүүдэд өөрийн сэтээ танилцуулдаг түүний тоглолтын тасалбар хэдхэн цагийн дотор зарагдаж дуусдаг байна. 

Ховор төрлийн акустик, 600 гаруй төрлийн авиа гаргах чадвартай электро хөгжим, бөмбөр зэргийг хослуулан уран бүтээлээ туурвидаг түүнийг Итали, Испани, Их Британи, АНУ, Хятад, АНЭУ болон бусад улс орны дээд зиндааны үйлчлүүлэгчид хүлээн авч, тусгай арга хэмжээндээ тоглуулдаг аж. 

Дан ганц хөгжим гэлтгүй бүхий л зүйлээ төгс байхыг эрмэлздэг DJ Уолтер Скалзоне лед гэрэл болон бусад зүйлсэд ч мөн анхаарал тавьдаг учир түүний шоу бүхий л мэдрэхүйг тань сэрээх болно. 

Гэрэлтдэг бөмбөр, усан дундах шоу, лед гэрэл зэрэг нь хөгжмийн хэмнэлд уусаж, ертөнцөөс тасрахад тань тусална.

Тоглолтын хуваарь
 

  • 6.24-нд 23:00 цагаас OMNI night club
  • 6.25-нд 21:00 цагаас Cielo rooftop bar
  • 6.26-нд 18:00 цагаас Resort World Terelj VIP event

Холбогдох утас: 88138822  99894449

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top