ИХ ДУУЛГА: Э.Сумъяабазар хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Өнөөдөр (2022.06.24) Улаанбаатар хотын "Мөсөн ордон"-д эхэлсэн жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээн үргэлжилж байна. 

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны таван цуврал тэмцээнд оролцож, тасралтгүй шагналт байр эзэлсэн “Женко” клубийн тамирчин, ОУХМ Энхтайваны Сумъяабазар "Гранд Слам" ангиллаас анхны хүрэл медалиа гардлаа.

Тэмцээний -60 кг-ын жинд өрсөлдсөн манай тамирчин хагас шигшээд олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юү-Вэйд ялагдсан ч хүрэл медалийн төлөө нутаг нэгт "Алдар" спорт хорооны тамирчин Энхтайваны Ариунболдыг торгуулиар ялсан юм.

“Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний эхний өдө эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. 

60 кг-ын жингийн медальтнууд
 

1. Риюүжү Нагаяма /Япон/

2. Ян Юү-Вэй /Тайвань/

3. Ли Ха-Рим /БНСУ/

3. Э.Сумъяабазар /Монгол/
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top