Б.Хорлоодой "Их Дуулга"-аас тав дахь хүрэл медалиа хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Өнөөдөр (2022.06.24) Улаанбаатар хотноо эхэлсэн жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээн "Мөсөн ордон"-д үргэлжилж байна. 

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр -52 кг-ын жинд "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Португалын Жоана Диогод даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн барилдаанд Германы Масча Болхаусыг өөрийн дархан шахаж татах мэхээр цэвэр ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Израйлын Жефен Примог торгуулиар яллаа.

Ингэснээр Б.Хорлоодой Гранд Слам ангилалаас тав дахь хүрэл медалиа хүртэж байгаа бөгөөд өмнө нь Дюссельдорф, Парис, Баку, Абу Дабигийн Их дуулгад хүрэл медаль хүртэж байлаа.

“Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний эхний өдө эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг-ийн жингийн барилдаанууд болж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top