ИХ ДУУЛГА: Г.Энхрийлэн АЛТ, М.Ичинхорлоо ХҮРЭЛ медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Өнөөдөр (2022.06.24) Улаанбаатар хотын "Мөсөн ордон"-д эхэлсэн жүдо бөхийн "Их Дуулга" буюу Гранд Слам ангиллын тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөлөө. 

“Улаанбаатар Их дуулга" тэмцээний эхний өдрийн төгсгөлд эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд Слам ангилалаас анхны алтан медаль хүртлээ. Үүнээс өмнө Л.Энхрийлэн Их дуулгаас нийт 3 хүрэл медаль хүртээд байсан.

Мөн энэ жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ М.Ичинхорлоо хүрэл медаль хүртэж, Монгол Улс эхний өдрийн байдлаар 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг тэргүүлж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top