Холливудын алдарт жүжигчин Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш алт хайсан тухайгаа "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний эдлэн газрын хашаанд булж орхисон алт, эрдэнэс байгаа тухай нэгэн эр түүнд ярьсан аж. Дундад зууны үед Францын нэгэн сүмийн эзэн хэдэн зуун сая долларын алт хулгайлж, түүнийгээ газар доор булсан тухай сонссон Брэд Питт бүтэн нэг жилийн турш уг алтыг олох ажилд цагаа зарцуулсан гэнэ.
Энэ тухай Брэд Питт "Би түүний ярианд хэт автсан. Нэг жилийн турш миний бодож байсан зүйл зөвхөн энэ тухай л байсан. Магадгүй энэ миний өссөн газартай холбоотой байх. Учир нь би Оклахомагийн Озарк ууланд алт нуусан тухай түүхийг сонсож өссөн нэгэн" гэжээ.
Бүтэн жилийн турш эдлэн газраасаа алт хайсан ч олоогүй Брэд Питт уг үйлдлээ "үнэхээр тэнэг" хэмээн тодорхойлсон ч түүнийг хайх үйл явц үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан тухайгаа дурдсан байна.
Тус эдлэн газар дахь усан үзмийн талбай нь дэлхийн шилдэг сарнайн дарс үйлдвэрлэгчдийн түүхий эд болдог. Мөн тус эдлэн газартай холбоотой асуудлаар экс эхнэрээ шүүхэд өгсөн Брэд Питт эцэст нь алтнаас үүдэлтэй ийн маргаан дэгдээсэн байж болзошгүй аж.
Сэтгэгдэл ( 3 )
Angeline jolie shde dupee
Жолио Роб үзэсгэлэнтэй хэвээрээ байгаа шүү.
T1 gar