“Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний -63 кг-ийн жингийн Алтан медалийг хүртсэн Азийн аварга, Японы жүдоч Нами Набекүра Монголын үзэгчидтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Би Монголд анх удаагаа ирж байна. Монгол Улс Японд барилддаг сүмочдоороо алдартай. Тийм болохоор Монголд ирж барилдахыг хүсэж байсан. Энэ тэмцээн маш хүнд хэцүү тэмцээн болсон ч гэсэн би түрүүлж чадсандаа их баяртай байна. Би 2022 онд Парисын Их дуулга, Улаанбаатарын Их дуулга гэсэн хоёр тэмцээнд түрүүллээ. Одоо би наймдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа. Гэхдээ миний дараагийн зорилго бол Парисын олимпод түрүүлэх явдал юм" хэмээн ярив.
ВИДЕОГООР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )