Наадмын сорилго барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, Э.Оюунболд үзүүрлэлээ

2022 оны 06 сарын 27

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр /2022.06.26/ боллоо. 

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан-Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч СХ, "Степ Гоулд" ХХК, Бүрэн Дуулга ХХК, Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар СХ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв. "Наадмын сорилго" барилдаанд барилдахаар бүртгүүлсэн Итали улсын иргэн Григорий "Замын түгжрэлд саатаад барилдааны цагаас хоцорсон" гэх шалтгаанаар амжиж ирээгүй болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.114) 2022 оны 06 сарын 27

За ингээд допинг энэ тэр ч челеетэй болж байх, одоо яршиг допинг энэ тэ гээд яах вэ дээ, тэгээд ч ундэсний бех ямар спорт биш, сайн дурынханд допинг юуны хамаа

0  |  0
Шударга иргэн(103.11.195.34) 2022 оны 06 сарын 27

Увсын Баянмөнх гэгч шижгийн нөхөр юу гээд л Обо руу маань хялам хялам хийгээд байнаа. Баруун өвдөгийг нь хараад байгаам байхдаа шижгийн хулгайч шүү.

0  |  0
Top