"Унаганууд" клуб 8 дахь удаагаа футзалын ДЭЭД ЛИГТ түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Футзалын Дээд лигийн тэмцээн 2021 оны аравдугаар сарын 13-наас 2022 оны зургаадугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 10 клуб 18 тойрог өрсөлдөж мөн плейоффын шатны нийтдээ 110 тоглолтуудыг МХБХ-ны Футзалын ордонд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

Тэмцээниий хаалтын үйл ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, ТЗБХэлтсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.

Шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр АХБХ-ны Футзалын Элит шүүгч МХБХ-ны A ангиллын шүүгч Р.Жаргалсайхан тодорч, шилдэг хаалгачаар "Унаганууд" клубийн М.Чанцал, мэргэн буучаар 85 гоол оруулсан "Солонго 5" клубийн Б.Өлзийбаяр, шилдэг тоглогчоор "Унаганууд" клубийн Э.Пүрэвдорж нар шилдгүүдээр тодорсон юм.

Мөн МХБХ-ны Футзалын Дээд лигийн тэмцээний 4-10-р байруудад орсон клубүүдэд шагналын гардуулан өглөө.

Хүрэл медалийн эздээр тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн П.Мөнхбат дасгалжуулагчтай “Солонго 5” клуб хүртэж, аваргын төлөө эцсийн мөч хүртэл тэмцсэн Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клуб хошой мөнгөн медальтай болсон бол аваргын алтан медаль цомын эздээр 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 оны МХБХ-ны Футзалын Дээд лигийн аваргууд болох “Унаганууд” клуб түрүүлснээр 8 дахь удаагаа аваргын цомоо өргөлөө.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top