Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг "Монголын балетын хөгжил" сангаас зохион байгуулж буй Монголын Олон Улсын балетын II уралдаан энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Гурван өдрийн турш УДБЭТ хүүхэд багачууд, залуусын хөл хөдөлгөөн, сонгодог болон орчин үеийн бүжгээр бялхлаа. Энэхүү уралдаанд олон улсын 200 гаруй бүжигчин оролцож, 10 орны 20 гаруй мэргэжилтэн шүүгчээр ажилласан юм.
Оролцогчид таван насны ангилалд сонгодог болон орчин үеийн бүжгийн гоцлол болон багийн төрлүүдээр өрсөлдсөн бөгөөд уралдааны дүнг танилцуулъя:
Сонгодог балетын төрөлд
Насанд хүрэгчдийн ангилалд
Алтан медаль: О.Даваадорж /УДБЭТ/
Мөнгөн медаль: Д.Нацагдорж, Г.Нямцэрэн, Х.Галтулга, Б.Марал нар /УДБЭТ/ Хүрэл медаль: Улаан Үдийн театрын жүжигчид Алдар Болтанов, Александра Богданова,
Тусгай байр Ц.Энх-Амар /УДБЭТ/;
Өсвөр 2 ангилалд
Алтан медаль: МУК-ийн сурагчид Б.Хулан, А.Баяржавхлан
Мөнгөн медаль: Куба улсын үндэсний балетын сурагчид Каролина Родригес, Педро Пабло
Хүрэл медаль: Б.Хүслэн /МУК/, Улаан Үдийн бүжгийн коллежийн сурагч Чингис Монгуш, Өмнөд Африкийн Twirlz Dance-ын сурагч Нико Принсло;
Өсвөр 1 ангилалд
Алтан медаль: БНСУ-ын Korea Youth Ballet Stars академийн сурагч Damyoon Kwon, МУК-ийн сурагч Ү. Анар;
Мөнгөн медаль: Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Б.Мөрөн, Д.Бөртэ-Үжин /МУК/, БНСУ-ын Jun A Kim, Ming You Lee;
Хүрэл медаль: БНСУ-ын Dayeon Yeom, Т.Мэргэнчулуу /МУК/;
Тусгай байр: БНСУ-ын Жин Арт Сентерийн Jin A Yoo, Их Эзэн Хааны Театрын Д.Бөртжин, Улаан Үдийн бүжгийн коллежийн Тамир Цыбиков, МУК-ийн Б.Дөлгөөн нар
Бэлтгэл ангилалд
Алтан медаль: МБҮС-ийн сурагч Х.Тэгшжаргал,
Мөнгөн медаль: Сильфида балет төгөлдөр хуурын сургуулийн сурагч Ж.Амарлин,
Хүрэл медаль: Сильфида балет төгөлдөр хуурын сургуулийн сурагч О.Гэгээнээ,
Тусгай байр: МБҮС-ийн сурагч Т.Есүй, Сильфида балет төгөлдөр хуурын сургуулийн сурагчид Г.Хулан, М.Номин, Э.Урантөгс;
Багийн төрөлд
Бага насны ангилалд
Aлтан медаль: "Пахита" /МБҮС/,
Мөнгөн медаль: "Эрвээхэй" /Сильфида балет төгөлдөр хуурын сургууль/
Хүрэл медаль: "Эрхэмсэг" /Дорнод аймгийн Дорнын бүжиг студи/;
Бэлтгэл ангилалд
Алтан медаль: "Пахита 1" /Сильфида балет төгөлдөр хуурын сургууль/
Мөнгөн медаль: "Вальс" / МБҮС/
Хүрэл медаль: "Неаполи" / МБҮС/
Өсвөр 1 ангилалд
Алтан медаль: "Пахита 2" /Сильфида балет төгөлдөр хуурын сургууль/
Мөнгөн медаль "Esmeralda Kids" / МБҮС/
Хүрэл медаль: "Sparkle" /Гладнес бүжгийн клуб, Дархан-Уул аймаг/
Орчин үеийн төрөлд
Насанд хүрэгчдийн ангилалд
Шилдэг орчин үеийн бүжигчин шагнал: Х.Галтулга
Тусгай байр: Ё.Дамчаабадгар, Мами Адачи, Г.Энхтэмүүжин
Өсвөр 2 ангилалд
Шилдэг орчин үеийн бүжигчин шагнал: О.Идэрбат
Тусгай байр: Sophie Linh Rozdilsky, О.Мариа, З.Маралмаа нар тус тус хүртлээ.
Уралдааныг шүүсэн шүүгчид болох Д.Алтанхуяг, Д.Дашлхагва, Надя Сайдакова, Чо Ми Сон, Доржо Дугаржапов, Дирк Баденхорст, Д.Алтантуяа, Д.Өлзийсайхан, Д.Одмаа, Со Кикүчи, Шин Лили, Мико Ниссинен, Пак Жэ Кён, Шао Зижунь, Чен Чуан, Ван Иен, Ли На, Лорна Фейхо, Лиенз Чанг, Ван Юанюань нарт оролцогчдын өмнөөс талархал илэрхийлье.
Уг уралдааныг Монгол улсын гадаад харилцааны яам, Соёлын яам, Эрхэт Монгол групп, TВ8, TВ5 , Greenlips, Edelweiss Flower Shop цэцгийн дэлгүүр, Хөх Монгол Дизайн хэвлэл, Мигма дизайн болон бусад хувь хүн, байгууллагууд дэмжин, хамтарч ажиллалаа.
Сэтгэгдэл ( 1 )
За энэ уралдаан бол үнэн хариуцлагагүй байсан.Зохион байгуулж байгаа газар олон улсын тэмцээн Монголдоо зохиож байгаа бол техник энтэрээ бэлдэж хангасан байх ёстой биздээ...Бас шөнө 12 өнгөрч байхад залгаж маргааш 2цагт шагнал гардуулах ёслол дээр хувцас будалттайгаа бэлэн байгаарай гэснээ маргааш нь 11цагт 12 хүүхэд цуглаад нүүр будалтаа хийлгээд бэлэн болсон байхад 12гэж байхад мэссэж бичсэнээ ирээд хэрэггүй гэх. Залгаад асаахад шүүгчдийн шийдвэрт өөрчлөлт орсон гэж хариулсан.Юу гэсэн үг вэ? Хүүхдүүд та нарын тоглоом уу? Бөөн догдолсон 8-9 настай багачуудын хөдөлмөр олон сарын хөдөлмөр