Хөлбөмбөгийн тамирчдад бэлтгэл, тэмцээний үед зонхилон тохиолддог эрүүл мэндийн асуудал болон анхны тусламж сэдвээр цуврал сургалтын эхний сургалтыг зохион байгуулж МХБХ-ны Дээд лиг, 1-р лиг, 2-р лигийн клубүүдийнн эмч, багийн ахлагч нар оролцлоо. Уг сургалтыг Үндэсний шигшээ багийн эмч Г.Мөнхзул болон МХБХ-ны эмч Т.Отгонжаргал нар зохион байгуулсан юм.
Энэхүү сургалт нь бэлтгэл тэмцээний үед эрүүл мэндийн үүссэн тохиолдолд багийн эмч тамирчид хамтран ажиллаж, тамирчид зөв ойлголттой байх талаас нь чухалчлан анхаарлаа. Зонхилон тохиолдох эрүүл мэндийн асуудал дотроо булчингийн чангарал, өвдөлт, арьсны шарх, болон зүрх зогссон үед яаралтай үзүүлэх анхны тусламжийн талаар онол болон практикийн сургалт явагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )