Загастайн давааны автозамыг бүрэн ашиглалтад орууллаа

2022 оны 06 сарын 27

Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнөөдөр /2022.06.27/ Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад орууллаа.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ оролцлоо.

Энэхүү зам ашиглалтад орсноор Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дуусч байна. Мөн 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусч байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top