Бритни Спирс болон Сэм Асгари нарын хурим энэ сарын 10-ны өдөр болсон билээ.
Хурим эхлэхээс хэдэн цагийн өмнө Бритни Спирсийн анхны нөхөр болох Жэйсон Александр ёслол болох газар ирж, хосуудын хуримыг сүйтгэхээ инстаграмын лайваар дамжуулан олон нийтэд мэдэгдсэн. Үүний дараа түүнийг цагдаа нар саатуулан, баривчилсан билээ.
Экс эхнэрийнхээ хуримыг сүйстгэх гэсэн Жэйсонд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр (2022.06.27) болсон байна.
Шүүгч түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан бөгөөд тэнсэн харгалзах ялтай байсан, бусдын эзэмшилд хууль бусаар нэвтэрсэн, эвдэн сүйтгэсэн зэрэг хэрэгт буруутгахаар төлөвлөж байна.
Александрын өмгөөлөгч түүнийг Бритнид хор хохирол учруулахаар очсон гэх хангалттай баримт, нотолгоо байхгүй хэмээн шүүгчтэй маргажээ. Харин шүүгч үүнийг эсэргүүцэн, 100.000 ам.долларын барьцаа өгөөд, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
Бритнигийн экс нөхөр өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байжээ. Түүнийг баривчлах үед халааснаас нь цаасны хутга хураан авсан бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх аж.
Сэтгэгдэл ( 0 )