Энэ баярт өдрийг спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд МХБХ-ны охид хөвгүүдийн өсвөрийн элит академийн тамирчид амжилттай оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 86 дахь жилдээ тэмдэглэж буй нь энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )