Реппэр Machine Gun Kelly өнгөрөгч 2020 оны долоодугаар сард аавыгаа нас барсны дараа сэтгэл санааны гүн хямралд оржээ. Энэ үеэрээ хар тамхи хэрэглэж, гэрээсээ ч гарахаа больсон тэрээр Меган Фокстой уулзаж эхлээд хэдхэн сар болж байсан аж.
Түүнийг сэтгэлийн хямралд өртсөн байх үед Меган Фокс Болгар улс руу зураг авалтаар явах шаардлагатай болсон гэнэ. Орныхоо хажууд үргэлж буу тавьж унтдаг байсан тэрээр нэг удаа тэвчээр алдран амиа хорлохоор шийдэн Меган Фокс руу эцсийн дуудлагаа хийсэн аж. Утсаар ярьж байхдаа амиа хорлох гэж байгаагаа хэлэн буугаа амандаа тулгасан түүнд Меган Фокс "Би чамайг аав шигээ хармаар байна. Би чамайг ирээдүйн нөхрөө гэж хармаар байна" хэмээн хэлсэн нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гэнэ.
Эдгээр үгсийн дараа хар тамхи хэрэглэхээ больж, хичээж амьдрах ёстойгоо ухаарсан тэрээр Меган Фоксийг өөрийнхөө амьдралын "нар" хэмээн онцолж, амьдрал бэлэглэн, өсч хөгжихөд нь тусалсан хамгийн үнэ цэнтэй хүн болсон тухай баримтат кинон дээрээ дурдсан байна.
MGK энэ оны нэгдүгээр сард Меган Фокст гэрлэх санал тавьсан. Холливудын хамгийн галзуу хосоор нэрлэгддэг тэд үхэн үхтлээ нэгэндээ үнэнч амьдрах тангарга тавьсан билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Үхэхээрээ чамайг айлгая Хөхөөрөө чамайг даллая
Zger bgrai uhej bsn boomeruude yum unsh sudal hen ni ehelj udsun bn t1glgnuud
Рок одыг яахаараа эминэм дисслийн бэ? Ишшш аргаа ядсан дурак вэ эминэм
Сайхан агшин байж.Гайхалтай бүсгүйд өмнөөс нь баярлалаа сэтгэл хөдлөөд нулимс гарах дөхлөө.
Эминэмд дисслүүлээд алингаа алдсандаа хөөрхии