Дэлхийд томоохон загварын агентлагуудтай хамтран ажиллах болсон Ж.Энэрэл "Monad Model Management" агентлагийг үүсгэн байгуулжээ.
“МОНАД” хэмээн нэрлэгдсэн анхныхаа загварын шоуг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар шийдсэн түүний шоуг экс нөхөр нь дэмжиж, урам өгөхөөр болжээ.
"Боловсрол" телевизийн "Яг түүн шиг" шоунд оролцож байгаа дуучин Чойжоо "Monad Model Management" шоунд оролцож, дуулахаар болсон нь олон залуусын талархлыг хүлээж байна.
Хосууд хоёр тийш болоод багагүй хугацааг үдэж байгаа ч хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хамтран хүлээж, харилцаа сайтай байдаг.
Ж.Энэрэлийн хувьд өөрийгөө дахин шинээр олж нээсэн тухайгаа нэгэн подкастд оролцох үедээ ярьсан байсан. Өвөрмөц, задгай сэтгэлгээтэй модель бүсгүй экс нөхрөө ийнхүү өөрийн шоундаа урьж оролцуулж буй нь ч "cool" сонголт болжээ.
Ж.Энэрэл одоо залуу уран бүтээлч Rutuu-тэй болзож байгаа. БНСУ-д амьдарч байгаад ирсэн Rutuu ч мөн тус шоунд оролцох болсон нь сонирхол татаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Yhve Choijoo ah ugaasa crushtai
yeeeees
Чойжоо, Энэрэл 2 хүүхдүүд минь хүүхэдтэй учраас заавал амьдарч, хүүхдэдээ эцэг, эхийн хайраар бялхуулж сайхан амьдрах хэрэгтэй
Ашгүй дэ сайхан хосууд, аз жаргал хүсье 2ланг нь дэмждэг юм бгаан