"Netflix"-ийн супер хит реалити шоуны нэг болох "Single's inferno"-д оролцож, нэр хүндээ хормын дотор өсгөж чадсан юүтүбэр бүсгүй Сун Жи А өнгөрөгч нэгдүгээр сард хуурамч бүтээгдэхүүн сурталчилсан гэх шүүмжлэлд өртсөн.
Брэндийн бүтээгдэхүүн сурталчилж байгаа ч сурталчилгаа хийх үедээ хулхи бүтээгдэхүүнүүд ашиглаж байсан нь түүнийг асуудалд оруулсан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бүсгүй инстаграм болон юүтүб хуудсан дахь зураг, бичлэгнүүдээ устган нам гүм амьдрах болсон. Нетизенчүүдээс ирж буй сөрөг сэтгэгдлүүдээр бөмбөгдүүлж байсан тэрээр таван сарын дараа юүтүб хуудаснаа эргэн иржээ.
Сун Жи А амьдарч байсан газраа сольж, амьдралын хэв маягаа өөрчилсөн тухайгаа бичлэгтээ хуваалцжээ. Өнгөрсөн хугацаанд хүмүүсээс ирж буй дайралт болон дэмжлэгт хариу өгөхөөс татгалзан, хэцүү цаг үетэй нүүр тулсан түүнийг амиа хорлох оролдлого хийх вий хэмээн фенүүд нь санаа зовниж байсан. Харин тэрээр инстаграм болон юүтүб хуудаснаа аажмаар ийнхүү эргэн ирж байна.
Нэгэн цагт алдартнуудын анхаарлыг татаж, Blackpink хамтлагийн Жэннитэй хүртэл харьцуулагдан гоо сайхны шинэ хэмжүүр болж байсан тэрээр инстаграмын нэг постоо хэдэн сая воноор үнэлдэг байсан. Алтан халбага зууж төрсөн гэгддэг байсан тэрээр карьераа дахин хэрхэн эхлүүлэх нь олны анхаарлыг ихээр татаад байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Vnheer jia g haraal busad hvmvvs hoorhon sangdahaa bolisoo vnheer gaihaltai goo vzesgelen
xiisn bpu zvile xvleen zuwshuupuud ipj bxd odo yxuxe
Hrtai shu jia
uzesgelentei shuu uri jia
Ene emegteig anh haraad hooh goo saih gdg uneheer ene baihdaa l gej bodoj bsn goo saihnig hemjih hemjuur maani barag l ene busguigeer taslagdchihsn shu hh