Б.Бат-Эрдэнэ аварга наадмын рекорд тогтоох уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07


 МУ-ын хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг монгол түмэн аргагүй л цагийг эзэлсэн  босоо аварга хэмээн ихэд хүндэтгэдэг. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой зэрэг түүхэн олон ой давхцаж байгаа энэ наадмаар түүнийг зодоглох болов уу гэж горилогсод бөх сонирхогч дунд цөөнгүй. Тэрээр 2008 оноос хойш бэлтгэл хийгээгүй тул энэ наадмаар барилдахгүй, харин өөрийн олон шавь нарыг барилдахыг шимтэн үзэх гэнэ. Аваргын хувьд аймгийн алдарт уяач гэж цоллуулчихаад байгаа. Түүний уясан  хурдан бор азарга шандастай хурдан хүлэг гэдгээ нэгэнт  харуулсан.   Хэрвээ Б.Бат-Эрдэнэ аварга  сур харваад цол авчихвал Эрийн гурван наадмын төрөл бүрээс чимэг авсан ховор хүний тоонд орно.  Сурын талбайд нэг анхаарлаа хандуулбал яасан юм бэ аварга аа?

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top