Дуучин Ариана Грандег олон жилийн турш мөшгөж буй этгээд түүний Калифорниа дахь гэрт нууцаар нэвтэрчээ.
Түүнийг цагдаа нар баривчлан саатуулсан бөгөөд дуучин бүсгүйтэй ойртох эрхээ хасуулсан тэрээр энэ сануулгыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан байна.
Ахарон Браун хэмээх энэ этгээд 2021 оны есдүгээр сард Ариана Грандегийн Лос Анжелес дахь гэрт хутгатай нэвтэрч, хамгаалалтын ажилтнууд болон дуучин бүсгүйг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн хэргээр баривчлагдаж байжээ.
Үүний дараа Ариана Гранде тус этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авахыг дээд шүүхээс хүссэн байна.
Энэ үеэр Арина "Би өөрийнхөө болон гэр бүлийн аюулгүй байдлын төлөө санаа зовж байна. Браунд хориг тавихгүй бол гэрт ирж, надад болон гэр бүлийн гишүүдийн маань бие махбодод гэмтэл учруулах, хөнөөх оролдлого хийсээр байх болно гэж би айж байна" хэмээн мэдүүлж байжээ.
Ийм зүйл болсоор байтаар Браунд таслан сэргийлэх арга хэмжээ авсан ч сануулгыг зөрчин, дуучин бүсгүйн гэрт дахин нэвтэрчээ.
Түүнийг нэвтрэх үед Ариана Гранде гэртээ байгаагүй учир ямар нэгэн гэмтэл, хохирол учраагүй байна.
Брауныг бусдыг нууцаар мөшгөсөн, хулгай хийсэн, цахилгаан шугаманд гэмтэл учруулсан, шүүхийн шийдвэрийг зөрчсөн зэрэг үндэслэлээр шүүхэд дуудсан байгаа бөгөөд тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 10 )
Araichde tiim ymiig nasaar ni horiosoi\n
Iimerhuu ymnudas bolj hohirvol hen hohirlin baragdulhin erthen ter shoron orond hiih hregteshd
Ariana ymr gem hiitsen bolod hateruud garc ireed bdg bnaa?
Iim ym gj yu bdy\n
Ariana grte baisn bol yh baisn boloo
tym aimr hater bdg c bh shg whha
Shorond horimoor yuma\n
Tiim aimar hater bdg ch bh shg
Ariana ter hund ymr buruu hiisn gd ingdgn bolo yj azaar ter odrn gerte bgaaguii