Эгч дүү Хадидууд дизайнер Марк Жэйкобсын 2022 оны намар, өвлийн шоунд оролцжээ. Уг шоунд оролцохын тулд үсээ хуссан тэднийг фенүүд нь таниагүй гэнэ. Супермодель эгч дүүс хөмсгөө мөн цайруулжээ.
Тэдний үсийг Даффи хэмээх үсчин янзалсан бөгөөд хиймэл үсний тусламжтайгаар тэднийг ийнхүү үснийхээ талыг халзалсан мэт харагдуулсан аж. Харин хөмсөгний хувьд жинхнээсээ цайралт хийлгэсэн гэнэ. Белла Хадидад энэхүү төрх нь ихэд таалагдаж байгаа тухай инстаграм хуудаснаа хуваалцжээ.
Гоо үзэсгэлэнгийн хэмжүүр болсон эгч дүүсийн өмнөөс санаа зовсон фенүүд нь сэтгэгдлээр бөмбөгдөж эхэлсэн бөгөөд дээрх тайлбарыг хийсний дараа энэ удаагийн дүр төрхийг нь "хамгийн гайхалтай хослол" хэмээн онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )