Олон жил дарагдсан Баяр наадмын тухай хууль батлагдлаа

2022 оны 06 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Гишүүд хуулийн төслийг эцэслэн батлах асуудлаар санал хураалт явуулж, юуны өмнө олон жил дараатай байсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувийн саналаар баталлаа. Мөн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн томъёоллоор санал хурааж, 88 хувийн саналаар дэмжигдлээ.

Биеийн тамир тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 90 хувийн саналаар хууль батлагдлаа. Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлъя гэх томъёолол дор санал явуулж, 86 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалт явуулж, 88 хувийн саналаар эцэслэн баталлаа. Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 43 гишүүн дэмжиж, хууль батлагдсан.

Иймээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 20 гишүүн дэмжиж, энэ хууль батлагдсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэхээр болов. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид буюу байнгын хороонд буцаав. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Зандашатар үндэсний их баяр цэнгүүн, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмыг хэл ам, хэрүүлгүй зохион байгуулах асуудалд холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэх, хичээл зүтгэлтэй ажиллахыг уриалж, хуулиа хэрэгжүүлэхийг хүсэв. 

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkk(118.201.253.180) 2022 оны 06 сарын 29

БАТЛААГҮЙ ЮМ БНААА, УНАЧИХСАН БНААА, ЯМАР ХУУЛЬ БАЙСАН ЮМ БОЛ ДООО ХӨӨРХИЙ

0  |  0
Top