-Сургуулийн насны хүүхдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, хандлагыг сайжруулах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа-
ЗТХЯ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, ДЭМБ хамтран 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн сургуулийн 100 гаруй багш нарыг хамруулан “Сургуулийн насны хүүхдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, хандлагыг сайжруулах сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар хүүхэд холбогдсон 3709 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 263 хүүхэд нас барж, 3879 хүүхэд гэмтэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан харамсалтай тоо мэдээ бий. Мөн жил бүрийн судалгаанаас харахад зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо цөөрсөн хэдий ч хүүхдийн нас баралт буурахгүй байгаа тул хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шат дараатай арга хэмжээг холбогдох байгууллагууд ийнхүү авч эхэлжээ.
Ингэхдээ сургуулийн насны хүүхдийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, хандлагыг сайжруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулах, гарын авлага, мэдээллээр хангах, сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор зургадугаар сарын 28,29-ний өдрүүдэд тус сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад ЗХАБҮЗАА-ны ахлах мэргэжилтэн А.Энхболд, ДХИС-ийн ЗХАБ-ын тэнхимийн эрхлэгч цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, ШУТИС-ийн МТС-ийн багш, доктор А.Эрдэнэтуяа, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат, ШУТИС МТС-ийн дэд захирал, доктор И.Базаррагчаа нар хүрэлцэн ирж, дараах сэдвүүдийн хүрээнд сургалтыг явуулж байна.
Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )