Шинэ улирлын шилжилт хөдөлгөөний цонх

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

МХБХ-ноос ОУХБХ-нд бүртгэгдсэн хугацааны дагуу ТЗБЖ-ын 5 дугаар заалтын хүрээнд нийт сар гаруй хугацааны туршид Хөлбөмбөгийн нэгэн томоохон хэсэг болох улирлын эхлэлийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдэнэ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь намар хаврын тойргийн системээр тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд, 2022 – 2023 оны улирлын тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх 2022.07.04 – нөөс эхлэн нээгдэж сар гаруй хугацаанд үргэлжилж 2022.08.15-ны өдөр 00:00 цагаас хаагдана.

Тэмцээн Зохион Байгуулах Журамд тусгасны дагуу улиралд нийт хоёр цонх нээгдэх бөгөөд :

УЛИРАЛ ЭХЛЭХ ЦОНХ : 2022.07.04 – 08.15-ний 00:00 цаг хүртэл

УЛИРЛЫН ДУНДАХ ЦОНХ : 2023.02.01 – 02.28-ны 00:00 цагуудад нээгдэж мөн өндөрлөх юм.

1. Улирал эхлэх шилжилт хөдөлгөөний цонхоор тухайн тоглогч нь өөрийн спортын төрлийг сонгох боломж бүрдэхээс гадна, сонгосон төрөлдөө нэг жилийн хугацаанд тоглох юм.

2. Улирлын дундах шилжилт хөдөлгөөний цонхоор тоглогчид зөвхөн өөрийн сонгосон төрөл дотроо шилжих боломжтой.

3. Тоглогчдын Статус Шилжилт Хөдөлгөөний Журмын дагуу тоглогчдыг клубээс клубийн хооронд шилжүүлэхдээ FIFA TMS системд бүртгүүлэх бөгөөд, өөрийн клубтээ нэгтгэж буй тоглогчдыг МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Хэлтэст мэдэгдэж баталгаажуулна уу.

4. Шилжилт хөдөлгөөн хийсэн тоглогчдыг бүртгэлийг тэмцээний мэдүүлэгт орсон эсэхээс хамаарч FIFA Connect системд заавал бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаараарай.

5. Клуб хоорондын шилжилт хөдөлгөөн болон бусад чөлөөт агентын статусаас клубрүү шилжиж буй тоглогчид ӨӨРИЙН ШИЛЖИЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ Тэмцээн Зохион Байгуулах Хэлтэс-д мэдээллэх шаардлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top